Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 7-р сарын 3-р арав хоногийн тойм бичвэр
2021 оны 7-р сарын 3 дyгаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-08-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 7-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 23.4-30.4 градус дулаан, бусад нутгаар 15.9-23.2 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 37, Тооройд 35, Алтайд 34, Хөхморьт, Даривт 32, Бигэр, Төгрөг, Халиунд 31, Жаргаланд 30 градус дулаан, бусад сумуудад 22-29 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогт, Чандманьд 6, Есөнбулагт 7, Тонхил, Баян-Уул, Дэлгэрт 8, бусад сумуудад 9-18 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 30-41 градус дулаан, бусад нутгаар 21-29 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Шаргад 65, Тооройд 64, Бугатад 63, Алтайд 62, Даривт 60, Тонхил, Цээлд 59, бусад сумуудад 47-56 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогт, Чандманьд 4, Есөнбулагт 5, Тонхилд 6, Баян-Уул, Гуулинд 7 градус дулаан, бусад сумуудад 8-16 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Чандманьд 59.4 мм, Эрдэнэд 53.6 мм, Тооройд 43.0 мм, Цогтод 29.6 мм, Алтайд 24.8 мм, Дэлгэрт 24.6 мм, Гуулинд 23.8 мм, Цээлд 21.2 мм, Есөнбулагт 19.3 мм, Бугатад 17.4 мм, Тайширт 15.5 мм, Бигэрт 15.1 мм, Хөхморьтод 14.5 мм, Жаргаланд 14.2 мм, Баян-Уулд 13.2 Даривт 6.6 мм, Халиун, Төгрөгт 5.9 мм, Тонхилд 5.1 мм, Шаргад 4.0 мм хур тунадас орсон байна. Харин хур тунадас ороогүй газар байхгүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 24 м/с, Хөхморьтод 20 м/с, Тооройд 19 м/с, бусад сумуудад 7-18 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлт, баг цэцэг үүсэлт, залаалалт, түрүүлэлтийн үе шат жигдэрч, зарим сумуудад цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2021 оны 7 дугаар сарын 21-ний байдлаар 56.5 хувьд буюу Есөнбулаг, Тонхил, Хөхморьт, Бигэр, Гуулин, Дэлгэр, Төгрөг, Халиун, Цээл, Чандмань, Эрдэнэ сумуудад ургамлын ургалт хэвийн буюу сайн, 43.4 хувьд дунд буюу Алтай, Бугат, Тоорой тосгон, Баян-Уул, Дарив, Жаргалан, Тайшир, Цогт, Шарга сумуудын нутгаар ургалт удааширалтай, харин муу буюу ургамлын ургалт муу гарсан газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /